top of page

2023-2024 оны ГАГГА тэтгэлэгт төслийг онцгойлсон

“Ус Хамгаалах” сэдвээр зарлан хэрэгжүүлсэн бөгөөд

  • Гол мөрөн, булаг шандын эхийг хамгаалах

  • Орчны тохижилт, ус хуримтлуулах, хөв байгуулах, байгалын тогтоц ашиглах

  • Ус хамгаалах чиглэлээр орон нутгийн болон үндэсний хэмжээнд нотолгоонд суурилсан нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах,хамт олон/олон нийтийг оролцуулсан, нийтийн эрх ашигт нийцсэн бодит үр дүнд тулгуурлсан үйл ажиллагаанууд байлаа.

OT191005.jpg
OT190003.jpg

Тэтгэлэгт төслийн үйл ажиллагааны чиглэл:

Тэтгэлэгийн үйл ажиллагаа ГАГГА төслийн харилцан уялдаа бүхий дараах гурван чиглэлийн
хүрээнд хэрэгжүүлж байна:

  1. Бэхжүүлэх – Чухал экосистемүүдийг (ус) хамгаалах арга хэмжээний төлөө орон нутгийн эмэгтэйчүүдийн манлайлал, тэсвэрлэх байдал, чадавхыг бэхжүүлэх, хамт олон/олон нийтийг идэвхжүүлж, санаачилгыг дэмжих

  2. Холбох - Эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмэгтэй, хүйсийн болон бэлгийн цөөнх удирдлагатай бүлгүүд болон төрийн бус байгууллагууд, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах

  3. Нөлөөлөх - Жендэрийн тэгш байдлыг хангасан уур амьсгалын шийдлийн төлөө орон нутгийн болон үндэсний түвшний шийдвэр гаргагчид, хөрөнгө оруулагчид, хандивлагчдад нөлөөлөх.

GAGGA

Төслийн зорилго

МОНЭС нь Жендэр ба ногоон үйлсийн төлөө олон улсын эвсэлд 2016 оноос нэгдэж, Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн манлайлал төслийг хэрэгжүүлж эхэлсэн. . Төслийн зорилго нь эмэгтэйчүүдийн эрх, байгаль орчны шударга ёсны төлөө тэмцэж буй орон нутгийн хөдөлгөөн, орон нутгийн эмэгтэйчүүдийн байгууллага, бүлгүүдийг нэгтгэж, олон улсын түвшинд бэхжүүлэх бөгөөд МОНЭС нь энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмэгтэй удирдлагатай ТББ, бүлгүүдэд санхүүгийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж ажилладаг.

Төслийн хүрээнд эмэгтэйчүүд манлайлан өөрсдийн болон орон нутгийн иргэдийн нөөц бололцоог дайчлан тухайн орон нутагт тулгараад буй олон асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж дараах үр дүнгүүдийг гаргасан.

Үүнд:

  • УАӨ-ийн талаарх иргэдийн ойлголт мэдлэг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж хамт олон\олон нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулж иргэдийн идэвхийг нэмэгдүүлсэн

  • Охид, эмэгтэйчүүдийн ундны болон хэрэглээний усны чанар, хүртээмжийг сайжруулахад яиглэсэн санаачилгуудыг хэрэгжүүлсэн

  • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг буурахад чиглэсэн хөтөлбөр, үйл ажиллагаа, санхүүжилтэд жендэрийн үнэлгээ хийж, шийдвэр гаргагчид танилцуулж нөлөөллийн ажлууд зохион байгуулсан

  • Төр – ИНБ-ын хамтын ажиллагаа, гурван талт түншлэлийг хөгжүүлэх суурийг тавьсан.

Өнөөдрийн байдлаар энэхүү төсөл

аймагт хэрэгжиж

20

тэтгэлэгт түнштэй

50

2,000

гаруй
шууд үр шим хүртэгчидтэй

bottom of page