Эрхэм зорилго: МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХ, ЖЕНДЕРИЙН ТЭГШ ЭРХИЙГ БАТАЛГААТАЙ ХАНГАХАД АХИЦ ГАРГАХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨ ХАНДИВЛАГЧ БАЙХ ФИЛАНТРОПИ СОЁЛЫГ ТҮГЭЭХИЙГ ЗОРЬДОГ.
Вебийн статистик
Та 2007.03.16-с хойших манай
290316 дахь зочин боллоо.
Холбоо барих
+976 11 77119991
+976 11 77119991
info@mones.org.mn, admin@mones.org.mn
Сонирхолтой статистик
Бидний тухай » Удирдах Зөвлөл

Удирдах Зөвлөл


   

                                 Шарав овогтой Цэвэлмаа-МОНЭС-гийн Тэргүүн,
                             Удирдах зөвлөлийн дарга,

Улсын Хэвлэлийн Комбинатад мастераар ажлын гараагаа эхэлж техник редактор хүртэл дэвшин ажилласан,  Шарын голын уурхайн 10 жилийн сургуульд багшилж байсан. Монгол Улсын  анхны Ерөнхийлөгч П. Очирбатын гэргий, Монголын анхны Тэргүүн хатагтай.

“Монголын эмэгтэйчүүдийн сан өөрийн үйл ажиллагаагаараа эмэгтэйчүүдэд урам зориг өгч байгаа нь надад их таалагдаг. Ийм учир би нийгмийн сайн сайхны төлөө үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаар шийдэж, гадаад дотоодын олон нөхөдтэй хөл нийлүүлэн алхах болсондоо баяртай байна” гэж анх МОНЭС-гийн Тэргүүнээр 2004 онд  сонгогдон ажиллаж эхлэхдээ хэлж байсан юм.

                                                                      TSEVELMAA Sharav, Chair of the Board

Has worked in State Printing Factory as Master and later was promoted to technical editor. She also taught at the middle school by Sharin River mining city. She is former first lady of Mongolia, a spouse to the very first president – Ochirbat. P.

In 2004 Ms. Tsevelmaa joined MONES. “What I really appreciate is the enthusiasm women receive from Mongolian Women’s Fund (MONES)’s work. Wanting to contribute to the society I, without slightest doubt, have accepted the offer to represent MONES and serve as the Chair of the Board. And I am very glad that I can walk together with our and international women’s movement.”   NES is member of International Network of Women’s Funds, Women’s Funding Network, Grantmakers without Borders, Asian Network of Women’s Funds. She is the nominee for Noble Peace Prize along with other 1000 world women for peace.  


                       Найдандорж овогтой Чинчулуун,

                     МОНЭС-г үүсгэн байгуулагч

                   МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Дорнод аймагт шүүгч, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багшаар ажиллаж байсан тэрээр 1990-ээд онд  иргэний нийгмийн идэвхтэй гишүүдийн нэг болж Хүний эрх хөгжил төвХуульч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг төрийн бус байгууллагуудыг үүсгэн байгуулж, хөл дээр нь зогсоож, идэвхтэй үйл ажиллагаа явуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн билээ. Монголын эмэгтэйчүүдийн санг 2000 онд анх үүсгэн байгуулсан цагаасаа эхлэн Тэргүүн болон Захирлаар ажиллаж, эмэгтэйчүүдийн төлөө хөрөнгө босгож, тэтгэлэг олгодог үндэсний ганц санг тогтвортой ажиллуулж ирсэн. Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийт 260 гаруй тэтгэлэгийг 130 гаруй төрийн бус байгуулага бүлгүүдэд олгосон. Сангийн гадаад харилцааг хөгжүүлж Олон улсын эмэгтэйчүүдийн сангуудын сүлжээ, Эмэгтэйчүүдийн сангуудын сүлжээ, Хил хязгаааргүй тэтглэг олгогчид, Азийн эмэгтэйчүүдийн сангуудын сүлжээ зэрэг олон улсын сангуудын гишүүн нь болж, эгч дүү сангуудтай мөр зэрэгцэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн дэлхийн 1000 эмэгтэйн нэг болсон юм.

                                                             CHINCHULUUN Naidandorj, Founder of MONES

Ms. Chinchuluun (Chinchee) has graduated MNU School of Law. Has worked as the judge in Dornod province and also taught at the Trade and Production University. She has become an activist in early 1990’s and has established Human Rights Development Centre, co-established Women’s Lawyers’ Association and helped them achieve independence and sustainability.

In 2000 she has established Mongolian Women’s Fund – the only national fund in Mongolia with the aim to raise funds and mobilise available resources for women’s rights – and since has worked as an Executive Director. During these years MONES has been able to support over 260 projects of over 130 women’s organisations and groups.

She has developed MONES’ relations and networking enabling MONES to walk in step with the international feminist movement. 


 Баасанжав овогтой Оюунбилэг

            ОХУ-д Плехановын академи, АНУ-ын Жорж Вашингтоны их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч, улс төр эдийн засагч мэргэжилтэй. Дэлхийн банкинд Хөтөлбөрийн зохицуулагчаар ажилладаг. Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНЕСКО зэрэг олон улсын болон гадаадын хөгжлийн байгууллагуудад  ажиллаж байсан. Засаглал, жендэр, шударга ёс чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа. МОНЭС-гийн дотоод чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааны шинэ стртаегийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Эмэгтэйчүүдийн хүчээр нийгмийг өөрчлөхийн төлөө олон жилийн турш өөрийн цаг заваа зарцуулж байгаа УЗ-ийн гишүүн юм.

                                                                  OYUNBILEG Baasanjav

          Ms. Oyumbileg is one of our long standing Board members. She has graduated Plekhanov Economic Academy and later Washington University with the Masters’ Degree in politics. Currently, works at the World Bank as a Programme Coordinator. She has worked with ADB, UN Development Programme, UNECO and many other multilateral organisations. She has an expertise in governance, gender equality, development and social justice. Ms. Oyunbileg has contributed a lot into development of MONES, MONES’ strategic plans and policies, as well as the whole women’s movement for social justice and change. 


    Баатарсүрэн овогтой Шүүдэрцэцэг 

          МУИС-ийг сэтгүүл зүйн ангийг төгсч, тухайн үеийн “Ардын эрх” сонинд хууль зүйн сэтгүүлчээр ажиллаж эхэлжээ. Залуу сэтгүүлч сониныхоо Тоймчдын албаны дарга, Засгийн газрын хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр үргэлжлүүлэн ажилласан байна. Тэрээр зохиолч болох эхлэлээ “Хулан” хэмээх тууж бичсэнээр эхэлж утга зохиолд эргэлт буцалтгүй хөл тавьсан юм. Хэрийн эмэгтэйд байдаггүй хэт үнэн, феминист үзэл түүнийх. Эмэгтэйчүүдээ хайрлаж, өмөөрнө. Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн их хатны тухай “Ану хатан” роман бичиж, түүнийгээ тайз, дэлгэцийн бүтээл болгож, олон хүний хүртээл болгож чадсан. Хүчирхэг эмэгтэй өөрийгөө бүтээдэг гэж тэрээр ярих дуртай.

                                                          SHUUDERTSETSEG Baatarsuren

Ms. Shuudertsetseg graduated from MNU School of Journalism and has started her career in Ardiin Erkh (People’s Right) newspaper as a journalist specialising in law and jurisdiction, later she worked as the Director of Columnists Department in Zaluu Setguulch (Young Journalist) paper and later on worked as the Representative of Media and Publicity at the national government.

 Her writing career started with “Khulan” novel. She is a true feminist with upright believes in women’s rights. she cares for women and protects them.

 She has written a historical novel about Mongolian Queen Anu and produced a full-length movie based on her book. Her favourite quote is “Strong women make themselves”.  


                                                                                      Рагчаа овогтой Анхням

                  Соёл урлагийн Их сургуулийг төгссөнөөсөө хойш жүжигчний мэргэжлээрээ нийт 10 гаруй жил ажиллаж, Мөрөөдлийн Хөлөг Онгоц”, “Хайрын Эрэлд”, “Цагдаагийн тангараг” зэрэг тайз дэлгэцийн олон тооны бүтээлүүдэд тогложээ. Жүжигчин Р.Анхням “Гаадаа Мээрэн”, “Дагула” Хятадын уран сайхны олон ангит түүхэн кинонд тоглож Монгол жүжигчдийн ур чадварыг харуулж чадсан. Хэрвээ манай энэ ертөнц материаллаг биш оюунлаг ертөнц байгаад оюун ухаанд мөнгө шиг шунаж дурладаг байсан бол их гоё байхсан” гэж ярьж, энэ оюунлаг нийгмийг байгуулахад эмэгтэйчүүд томоохон хувь нэмэр оруулна гэж үздэг учир тэрээр МОНЭС-ийн Удирдах Зөвлөлөд нэгдэн орж байна.

                                                                    ANKHNYAM Ragchaa  

Has graduated from National Culture and Arts University and since has been acting for more than 10 years. She has worked in many movies and plays such as “Dream Ship”, “In Search for Love”, “Police Oath”. She has also starred in Chinese historic soap operas: “Gaadaa Meren” and “Dagula”, and promoted Mongolian talent on international arena.

“If this world had been based on intellectual values and not material values, and people will be craving for knowledge and culture as they are for stuff, this would have been a perfect world” she often says. And she believes that without women’s part in it, it is impossible, hence, she has joined MONES Board to contribute to creation of this intellectual society


     Дондогдорж овогтой Бямбацэцэг 

            Радио телевизийн дээд сургуулийн сэтгүүлчийн анги төгсөж, ажлын гараагаа Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд ажиллаж эхэлсэн нь түүнийг эрч хүчтэй, өөдрөг цоглог явах энергийг өгсөн гэж тэрээр  ярьдаг.

Хүүхэд залуучуудын хөгжлийн төв төрийн бус байгууллагад биеэ үнэлдэг, насанд хүрээгүй охидыг эрсдлээс хамгаалах чиглэлээр ажиллаж байсан. 2003 оноос Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлчээр ажиллаж байна. Тэрээр “Нээлттэй хэлэлцүүлэг” шууд нэвтрүүлгээ хийгээд одоо тав дахь жилдээ явж байна. Мөн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглээлээр бүтээлүүд болох өвчний хуурамч түүх бичиж, эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө цөлмөж байгаа явдал, хар тамхины асуудал зэрэг нийгэмд бугшсан асуудлуудыг олон нийтэд дэлгэн танилцуулсан юм.

                                                                                                                  BYAMBATSETSEG Dondogdorj          

A graduate from Radio and TV Institute she started to work at the international children’s summer camp – Nairamdal (Friendship). She says that this has given her lots of positive energy and strength.

She has worked at the Child and Youth Development NGO on the issue of protecting underage girls and girls-sex workers from potential risks. In 2003 has started working as a journalist at the Mongolian National Broadcasting Channel and in 2007 she has started a live talk show “Open Discussion” during which different social issues are discussed. Also, she has worked on investigating of money embezzlement from medical insurance fund and drug addiction.   

 


       Лхамтогмид овогтой Нямгэрэл

Бүгд Найрамдах Румын Улсын Эдийн засгийн академийг эдийн засагч мэргэжлээр  төгссөн. Bine Cashmere ХХК, Cashmerehouse дэлгүүрийн захирал. Монголын эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг хөгжүүлэхэд анхаарал тавьж ажиллаж, бизнесийн салбарт хүч үзэж байгаа бүсгүйчүүдийн нэг юм. Тэрээр олон эмэгтэйчүүдийг сургаж, ажлын байраар хангаж, тэднийг өөрсдийнхөө төлөө идэвхтэй, санаачлагатай байгаасай гэж туйлын их хүсдэг. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн сангийн үйл ажиллагааг 2009 оноос хойш дэмжиж эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийн төлөө хандив өргөсөөр ирсэн манай хандивлагч билээ

                                                                NYAMGEREL Lkhamtogmid

Graduate from the Romanian Academy of Economics, Ms. Nyamgerel, has started her business in cashmere industry. She is an executive Director of the “Bine Cashmere” Co.,ltd, and owns a “Cashmere House” shop in the centre of UB city. She has been a loyal supporter of women’s empowerment and economic independence. As an employer, a trainer and simply as a business-woman, she wants Mongolian women to be strong, active and confident. With this in mind since 2009 she has been one of the loyal supporters and donors of MONES’ work.



      Санжмятав овогтой Байгалмаа

                   ХАА-н  Их сургууль, “Санко” дээд сургуулийн  санхүүгийн менежерийн анги төгссөн.  1996 онд Батбайгал ХХК-г үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл захирлаар нь ажиллаж байна. Түүний эрхэлж буй бизнесийн салбарт ажиллагсдын дийлэнх эмэгтэйчүүд.  Эмэгтэй хүн хатууг зөөллөж, хүн хүнээ хайрлах, амар амгалан ертөнцийг бий болгохын төлөө өөрсдийгөө зориулж ажиллаж чаддаг гэдэгт тэрээр итгэдэг. С.Байгалмаа Монголын эмэгтэйчүүдийн сантай 2002 оноос хойш хамтран ажиллаж, олон жилийн турш эмэгтэйчүүдийг чадваржуулахын төлөө хандиваа өргөж ирсэн манай байнгын  хандивлагчдын нэг нь юм.        

                                                         BAIGALMAA Sanjmyatav

             Graduate of Agriculture University as an agriculture specialist, Ms. Baigalmaa earned an advanced degree in finance. in 1996 Ms. Baigalmaa has started her own Batbaigal Co., Ltd company in food industry, and currently it is one of the most successful companies that are managed by women. She strongly believes that women can create a better world for everyone and since 2002 has been working together with MONES. She is the supporter of women’s empowerment and a longstanding donor of MONES.  



 Лэгжээм овогтой Болор

АНУ-ын Колумбийн Их Сургуулийг Олон улсын хөгжлийн мэргэжлээр мастер хийж, Хавай мужийн Гонолулугийн Их Сургуульд Докторант юм.  Тэрээр 1990-ээд оны дунд үеэс эхлэн Азийн сан, Соросын сан, Хүүхдийг Ивээх сан зэрэг олон улсын байгууллагуудад ажиллаж байсан.  2006-2008 онд Монголын эмэгтэйчүүдийн санд ажиллах хугацаандаа  хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, үйл ажиллагааг нь шинэ шатанд гаргахад өөрийн хувь нэмрээ оруулсан билээ. Би МОНЭС-гийн ирээдүйд итгэдэг. Яагаад гэвэл өөрчлөгдөж хөгжиж байгаа эмэгтэйчүүдийг хараад зогсох эрхгүй гэдгээ ойлгодог. Ийм учир МОНЭС-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаадаа их баяртай байна гэж тэрээр хэлсэн юм.

                                                         BOLOR Legjeem

          Ms. Bolor has earned her graduate degree in International Development from Columbia University and working on her Ph.D. in Sociology at Honolulu University. Ms. Bolor has been working in various human rights organisations, including The Asia Foundation, Soros Foundation and Save the Children. In 2006 till 2008 she worked as the MONES Director of the Development Programme.

 “I believe in MONES’ future. I realise that I do not have the right to stop, especially after seeing the positive change and development in women’s lives. Therefore I am extremely happy to work 2nd time as a board member of MONES”.


         Цогтбаяр овогтой Амударъяа 

          МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрээр “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн нь юм. Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүдийн клубын гишүүд Хүчирхийлийн эсрэг Үндэсний төвд зориулан хөрөнгө босгоход өөрийн цаг заваа зарцуулж байгаа залуу эмэгтэйчүүдийн нэг. Энэ залуухан эмэгтэй Монголын эмэгтэйчүүдийн сангийн залуучуудын хөтөлбөрийг хөгжүүлэх зорилготой Удирдах зөвлөлд нэгдэн орж байна.

                                              AMUUDARIYA Tsogtbayar

           A graduate in Law and Jurisdiction from Mongolian National University, she is one of the Board members of the Young Women for Change NGO. This NGO works on youth education and is active in raising funds for women and children – victims of violence and abuse. This young lady has joined our Board members to help MONES develop a strong, vibrant youth movement.  

 

  


      Доржготов овогтой Чимэдцэрэн

                    МУИС-ийг  Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.  Өөрийгөө нийгмийн төлөө төрсөн гэдгийгээ  мэдэрч 2010 оноос хойш залуучуудын  эрүүл мэнд болон хөгжлийн чиглэлээр төрийн бус байгууллагуудад ажиллаж, тэдний  өмнө тулгамдаж байгаа асуудлыг  шийдвэрлэхэд .хувь нэмрээ оруулж иржээ. Одоо Либерал эмэгтэйчүүдийн оюуны санд  гадаад харилцааны менежер, төслийн ажилтнаар ажиллаж байна.  Энэ залуухан эмэгтэй Монголын эмэгтэйчүүдийн сангийн залуучуудын хөтөлбөрийг хөгжүүлэх зорилготой Удирдах зөвлөлд нэгдэн орж байна.     

                                                                  CHIMEDTSEREN Dorjgotov

Chimedtseren holds a bachelor from Mongolian National University, School of Foreign Relations. Since her early years she realised that she belongs to civil society. She has experience in working with youth on reproductive rights and health, as well as development and participation. Currently, she holds a position of Foreign Relations Officer and Project Officer with the Liberal Women’s Brain Pool (LEOS) NGO. This young lady has also joined our Board members to help MONES develop a strong, vibrant youth movement.  


 




 

1.